“G7”-ийн дээд хэмжээний уулзалт Италид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-11 13:50:30

РОМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 11 /AFP/. Итали улс “Долоогийн бүлэг”-ийн /G7/ удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалтыг ирэх оны зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдлээ.


Дээд хэмжээний уулзалт Италийн өмнөд нутгийн Пуглиа муж дахь “Borgo Egnazia” нэртэй тансаг зэрэглэлийн амралтын газарт болно гэж Ж.Мелони баасан гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр мэдэгдсэн байна.


Их Британи, Канад, Герман, Франц, Япон, АНУ болон Европын Холбооноос бүрддэг “G7”-г ирэх онд Итали улс даргалах юм.

Связанные новости