АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Туркт хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-06 09:23:21

АНКАРА. 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /Anadolu/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай уулзахаар Анкарад хүрэлцэн ирлээ. 


Э.Блинкен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн нисэх онгоц ням гаргийн 23:58 цагт Есенбога нисэх онгоцны буудалд газарджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг нисэх онгоцны буудалд Туркт суугаа АНУ-ын Элчин сайд Жеффри Флэйк, ГХЯ-ны Америк тивийн газрын хоёр талын улс төрийн харилцаа хариуцсан ерөнхий захирал Элчин сайд Япрак Балкан, Анкара хотын захирагчийн орлогч Намык Кемал Назлы болон бусад албаны хүмүүс угтан авсан байна. 


Гадаад хэргийн сайд Х.Фидан Э.Блинкен нарын хооронд өнөөдөр болох албан ёсны хэлэлцээний үеэр Газын зурвас дахь нөхцөл байдал, бүс нутгийн асуудлууд, хоёр талын харилцааны талаар хэлэлцэнэ.

Связанные новости