АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Израилд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баасан гарагт Израилд айлчилж, тус улсын Засгийн газрын гишүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа тухай Төрийн департаментын төлөөлөгч Мэтью Миллер мягмар гарагт мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, Э.Блинкен Израилд айлчилсныхаа дараа бүс нутгийн хэд хэдэн оронд айлчлахаар төлөвлөж байгаа аж.
Ойрхи Дорнодын байдал хурцадсантай холбоотойгоор Э.Блинкен өмнө нь Израил, Саудын Араб, Иордан, Катар, Бахрейн, АНЭУ, Египетэд айлчилсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн 10 дугаар сарын 18-нд Израилд нэг өдрийн айлчлал хийсэн билээ.