Цэргийн ажиллагааны гуравдахь үе шат эхэлснийг Б.Нетаньяху мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-31 16:55:49

ТЕЛЬ-АВИВ, 2023 оны аравдугаар сарын 31 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь цэргийн ажиллагааны гуравдугаар үе шат эхэлснийг зарлав.


Түүний хэлснээр, эхний “саад тотгорыг арилгах үе шат” аль хэдийн дууссан байна. "Хоёр дахь үе шат бол агаараас цохилт өгөх явдал байв. Гурав дахь үе шатанд Газын зурвас руу газраар цэрэг оруулах ажиллагааг өргөжүүлнэ" гэж тэрбээр хэллээ. Үүний зэрэгцээ Израилын арми нутаг дэвсгэрийн хойд хэсэгт Ливаны лалын шашинтнуудын “Хезболла” бүлэглэлийг тогтоон барих ажиллагаа явуулж байна.


Харин ХАМАС-ын төлөөлөгч хэлэхдээ "Израилын арми Газын зурваст зарим жижиг районыг эс тооцвол нэвтэрч чадаагүй" гэдгийг мэдэгдээд тус зурваст хүмүүнлэгийн сүйрэл нүүрлээд байгааг онцлон дурдлаа.  


Израилын батлан хамгаалах хүчин хэр хол давшсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Израилын цэргүүд Газын зурвас дотор байрлалуудаа эзэлсэн тухай CNN-ийн  сурвалжлах баг мэдээлжээ. 




Связанные новости