Хонконгийн Ардчилсан намын гишүүд сонгуульд оролцох боломжгүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ, 2023 оны аравдугаар сарын 31 /NHK/. Сонгуулийн тогтолцоог Бээжинг дэмжигч намуудын талд ашигтай байдлаар шинэчилсэнтэй холбоотойгоор Хонконгийн ардчилсан чиг баримжаатай хамгийн том нам болох Ардчилсан намын гишүүд 12 дугаар сард болох бүс нутгийн зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж чадсангүй.
Бээжинг дэмжигч Хонконгийн засаг захиргааг дэмжигч намууд 100 гаруй гишүүнээ сонгуульд нэр дэвшүүлж, нэр дэвшигчдийн бүртгэл даваа гарагт дуусжээ. Харин ардчилсан чиг баримжаатай томоохон намууд гишүүдээ нэр дэвшүүлж чадаагүй байна. Эдгээр намуудын нэг нь Хонконгийн хамгийн том нам болох Ардчилсан нам юм. Тус нам зургаан хүнийг нэр дэвшүүлэхийг оролдсон боловч бүтэлгүйтжээ.
Долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн сонгуулийн шинэ тогтолцоогоор бүх нэр дэвшигч Засгийн газраас томилогдсон хороодын тодорхой тооны гишүүдийн дэмжлэгийг авсан байх ёстой. Гэвч Ардчилсан намын зургаан нэр дэвшигчийн хэн нь ч шаардлагатай дэмжлэгийг авч чадаагүй ажээ.