Есдүгээр сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-21 08:45:36

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "2013-2016 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц өөрийн байрандаа Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Монголын Хуульчдын холбооноос "Өмгөөлөгчийн эрх зүйн орчин, түүнийг сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

11.00 цагт Хан-Уул дүүргийн Ардчилсан намын байранд Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшигч А.Гантулгыг бүртгэхээс татгалзсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркт “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт БСШУСЯ-нд "Өсвөр үеийн эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11.30 цагт Хуульч өмгөөлөгч О.Алтангэрэлийн санаачилсан "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн нээлт Дарь-Эх буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нээлтээ хийнэ.

14.00 цагт Дашчойлин хийдэд Олон Улсын Энх тайвны өдрийг тэмдэглэнэ.

15.00 цагт Хан уул дүүргийн "Орчлон" сургууль дээр ЕБС-ийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих захирал, эцэг эхийн оролцоо сэдэвт үзүүлэх сургалт болно.

Связанные новости