Аргентинд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-23 12:56:52

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны аравдугаар сарын 23 /DW/.  Аргентины Эдийн засгийн сайд Сержио Масса болон сөрөг хүчний эвслийн Хавьер Майли нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөх нь тодорхой болжээ.


Сонгуулийн саналын хуудасны 86 хувийг тоолсны дараах байдлаар С.Масса 35.9 хувийн, Х.Майли 30.5 хувийн санал авсан байна.


Тэд юу амлав?

Либертари намын эдийн засагч Х.Майли "улс төрийн каст"-ынхныг эсэргүүцэж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг биширдэг гэдгээ илэрхийлснээр олны дунд нэр хүндтэй болсон байна.


Тэрбээр  песогоос татгалзаж америк доллароор солих, Төв банкийг хаах, төрийн албыг цомхотгох, Аргентины төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах замаар эдийн засгийн нөхцөл байдлыг эрс өөрчилнө гэж амлажээ.




Инфляцийг 1991 оноос хойш анх удаа гурван оронтой тоонд хүргэж хөөргөдсөн эрх баригч зүүн төвийн эвслийг Эдийн засгийн сайд Сержио Масса төлөөлж байна. Тэрбээр песог хамгаалж, нийгмийн хамгааллын перонист тогтолцоог хэвээр хадгалахаа амлаж, сонгогчдод хандан "хамгийн хүнд үе ард үлдлээ" хэмээн удаа дараа хэлж байв. 


Сонгуулийн урьдчилсан дүн батлагдвал С.Масса, Х.Милей нар 11 дүгээр сарын 19-нд болох хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөж, ялсан нь 12 дугаар сард албан тушаалдаа орно.


Сонгуулийн дүнгээр С.Масса, Х.Майли нарын дараа Аюулгүй байдлын сайд асан Патрисия Буллрич гуравдугаарт оржээ.

 

 


Связанные новости