Ж.Жорданыг спикерийн суудалд нэр дэвшигчээс эргүүлэн татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-21 13:24:38

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 21 /CNN/. Бүгд найрамдах намынхан Жим Жорданыг Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалд нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэрийг нууц санал хураалтаар гаргажээ.


Ж.Жордан баасан гарагт болсон Төлөөлөгчдийн танхимын даргын гурав дахь шатны сонгуулиар спикерээр сонгогдохын тулд шаардлагатай тооны саналыг авч чадаагүй юм. Түүнийг 194 хүн дэмжсэн нь эхний шатны санал хураалтаас зургаагаар бага байгаа бол энэ удаад Бүгд найрамдах намын 25 гишүүн тус намын баруун жигүүрийн төлөөлөгч болох  Ж.Жорданыг дэмжсэнгүй. Түүний өрсөлдөгч, Ардчилсан намын гишүүн Хаким Жеффрис 210 санал авсан нь өмнөх сонгуулиас хоёроор бага байна.


Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдохын тулд бүх 435 гишүүний олонхын санал буюу 217 хүнийг дэмжлэгийг авах шаардлагатай.


Бүгд найрамдах намын гишүүн Маржори Тейлор Гриний мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхим шинэ нэр дэвшигчдийг аравдугаар сарын 23-ны даваа гарагт хэлэлцэх аж. 


Тус намын төлөөлөгчид болох Кевин Херн, Остин Скотт нар энэ албан тушаалд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. 


Связанные новости