Европын Холбоо, АНУ-ын удирдагчид Ойрхи Дорнодод мөргөлдөөн даамжрахаас сэргийлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-21 10:34:40

ВАШИНГТОН. 2023 оны аравдугаар сарын 21 /euronews/. Европын Холбоо /ЕХ/, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт баасан гарагт Вашингтонд болж, талууд Ойрхи Дорнодод гарсан мөргөлдөөн бүс нутгийг бүхэлд нь хамрахаас сэргийлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцлоо. 


Энэ тухай дээд хэмжээний уулзалтын эцсийн мэдэгдэлд дурдсан байна. Мэдэгдэлд “мөргөлдөөнийг бүс нутгийн хэмжээнд даамжрахаас сэргийлэх нь чухал” гэдгийг онцлоод Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаар дурджээ. Вашингтон, Брюссель мөн хоёр талд гал зогсоохыг дахин уриалсан байна.


Уулзалтын үеэр ЕХ, АНУ-ын эрх баригчид мөн Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олох орлогыг Киев рүү шилжүүлэх боломжийг судлахаар тохиролцжээ.


Түүнчлэн Оросыг "олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс бүх цэрэг, цэргийн техникээ нэн даруй гаргах", мөн "Украинд учирсан бүх хохирлыг нөхөн төлөхийг" уриалсан байна.


Баасан гаргийн дээд хэмжээний уулзалт эхлээд худалдааны асуудлыг шийдвэрлэх зорилготой байв. Гэсэн хэдий ч удирдагчид дэлхийн байдал тогтворгүй байгаа үед стратегийн түншлэлийн харилцаагаа онцлохоор шийджээ. 




Связанные новости