Нижерийн Ерөнхийлөгч асан гэрийн хорионоос оргохыг завджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НИАМЕЙ, 2023 оны аравдугаар сарын 20 /BBC/. Нижерийн Ерөнхийлөгч асан Мохамед Базум гэрийн хорионоос зугтах гэж оролдсоныг таслан зогсоосон гэж тус улсын цэргийнхнээр удирдуулсан засгийн газар мэдэгджээ.
Ерөнхийлөгч асан пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө гэр бүлийнхэн, тогооч нар, хамгаалалтын албаныхны хамт оргохыг завдсан гэж армийн
хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Тэд нисдэг тэргээр зугтах төлөвлөгөөтэй байсан боловч төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ.
Энэ оны долоодугаар сарын сүүлчээр ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан төрийн эргэлт хийснээс хойш М.Базум гэрийн хорионд байгаа юм. Нижер нь Атлантын далайгаас Улаан тэнгис хүртэл үргэлжилсэн Сахел гэж нэрлэгддэг Африкийн бүс нутгийн гол хэсэг юм.
Ерөнхийлөгч асан Мохамед
Базум болон түүний гэр бүлийнхэн,
хоёр тогооч, хамгаалалтын хоёр ажилтан нь хоригдож байсан газраасаа орон нутгийн цагаар пүрэв гаргийн
03:00 цагийн орчимд оргохыг оролдсон гэж
армийн хэвлэлийн төлөөлөгч Амаду Абдрамане төрийн мэдлийн телевизээр мэдээлжээ.
Гэхдээ зугтах
төлөвлөгөө бүтэлгүйтэж, “гол
этгээдүүд болон зарим
хамсаатныг” баривчилсан гэж
тэрбээр нэмж хэлсэн байна. Нарийн боловсруулсан төлөвлөгөөнд М.Базум нийслэл Ниамей хотын захад нуугдахаар төлөвлөсөн байжээ. Дараа нь Нигери рүү “гадаадын гүрний” нисдэг тэргээр нисэхээр төлөвлөсөн байсныг А.Абдрамане дурдаад, М.Базумын
“хариуцлагагүй байдлыг” шүүмжилсэн байна.
Ерөнхийлөгч асан болон бусад хүмүүс одоо хаана хоригдож байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд уг хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Нижерийн арми долоодугаар сарын 26-нд төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчөө түлхэн унагаасан юм.