ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нар Бишкект уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК, 2023 оны аравдугаар сарын 19 /24.kg/, Ирэх долоо хоногт Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл болон Евразийн Засгийн газар хоорондын зөвлөлийн уулзалт болно.
ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзалт аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болох бол ТУХН-ийн орнуудын Ерөнхий сайд нар болон Евразийн Засгийн газар хоорондын зөвлөл 26-27-нд хуралдана.
ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөл жилд нэг удаа тогтмол хуралддаг бөгөөд зохион байгуулагч орны засгийн газрын тэргүүн (Ерөнхий сайд) даргалдаг. Дээрээсээ хоёр дахь бүтэц болох энэ зөвлөл нь байгууллагын төсвийг баталж, эдийн засгийн салбартай холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг.
Тус байгууллагын бүрэлдэхүүнд Энэтхэг, Казахстан, Хятад, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг янз бүрийн статустай найман гишүүн орон багтдаг бол Афганистан, Беларусь, Иран, Монгол гэсэн дөрвөн улс ажиглагч орны статустай.
ТУХН-ийн гишүүн орнууд нь Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Молдава, Орос, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсууд юм.
ЕАЭЗХ нь Армен, Беларусь, Казахстан, Киргиз болон ОХУ-ыг эгнээндээ нэгтгэдэг. Түүнчлэн Молдава, Узбекистан, Куба улс тус байгууллагад ажиглагчийн статустай.