Ж.Байден Израилд хүрэлцэн ирлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2023 оны аравдугаар сарын 18 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Изриалд хүрэлцэн ирлээ. Түүний нисэх онгоц орон нутгийн 11:01 цагт Тель-Авив хотын Бен-Гурион олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.
Ж.Байденыг Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху,
Ерөнхийлөгч Исаак Херцог нар угтан
авчээ.
Тэрбээр АНУ-ын эв санааны нэгдлийг илэрхийлж, Газын зурваст улам ширүүсэж буй дайны талаар хэлэлцэхээр Израилд айлчилж байна.