Япон улсаас Газын зурваст 10 сая долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-17 17:28:47

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 17 /Kyodo/. Израил-ХАМАС-ын мөргөлдөөний улмаас үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зохицуулахын тулд Япон улс Газын зурвасын энгийн иргэдэд 10 сая долларын тусламж үзүүлнэ гэж Гадаад хэргийн сайд Камикава Йоко өнөөдөр мэдэгдлээ.


“Мөн Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг аль болох ойрын үед намжаахын тулд миний бие Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиантай утсаар яриа хэлэлцээ хийж байна” гэж Й.Камикава хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.


Тэрбээр цааш хэлэхдээ "Бид хоол хүнс, ус, эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэм зэмгүй энгийн иргэд болон Палестины дүрвэгсдэд хүргэхийн тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно" гэжээ.


Хүмүүнлэгийн тусламжийг олон улсын байгууллагуудаар дамжуулан хүргэнэ. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. 

Связанные новости