Хятадын одон орончид Сарыг судлах радио дуран авайг угсарч эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 12. /Xinhua/. Хятад улсад Сарыг судлах радио дуран авайг угсарч эхэлсэн тухай тус улсын Шинжлэх ухааны академийн цахим хуудсанд мэдээлжээ.
40 метрийн голчтой уг дуран авайг Хятадын Жилин хотын ойролцоох Чанбайшан ууланд байрлуулах бөгөөд угсрах ажил 2024 оны эцэс гэхэд дуусах төлөвтэй байна. Өндөр нарийвчлалтай олон зориулалт бүхий энэхүү оптик хэрэгслийг Хятадын ШУА-ийн Шанхай дахь одон орны ажиглалтын төвийн мэргэжилтнүүд зохион бүтээжээ.
Уг дуран авай нь Хятадын сар болон сансрын уудмыг судлах хөтөлбөрийн хүрээнд даалгавруудыг гүйцэтгэх юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, Чанбайшан уулын бүс нь хуурай уур амьсгалтай, цэлмэг тэнгэртэй учир дурангаар ажиглахад хамгийн тохиромжтой газар гэнэ.
Хятад улс 2030 он гэхэд Сарны гадаргуу дээр сансрын нисгэгчдээ буулгана гэж өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр зарласан билээ.