В.Путин Киргиз улсад хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК, 2023 оны аравдугаар сарын 12 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ТУХН-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт болон Оросын Кант агаарын баазын 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Киргиз улсад хүрэлцэн ирлээ.
ТУХН-ийн дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо аравдугаар сарын 13-нд болох бөгөөд Киргизийн удирдагч Садыр Жапаров даргална.
Пүрэв гарагт В.Путин Киргизийн Ерөнхийлөгчтэй тусдаа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Талууд хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа цэрэг-техникийн хамтын ажиллагаа, түүнчлэн олон улсын асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ өдөр Ерөнхийлөгч нар мөн Киргизийн Чуй мужийн Кант хот дахь Оросын агаарын баазын 20 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагаанд оролцоно.
Айлчлалынхаа үеэр В.Путин ТУХН-ийн орнуудын удирдагчидтай хэд хэдэн тусдаа уулзалт хийх юм. Тэрбээр пүрэв гарагт Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай хэлэлцээ хийнэ. Удирдагчид Уулын Карабахын байдал болон тэнд байрлаж буй Оросын энхийг сахиулагчдын талаар, мөн Карабахын армянчуудтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Тажикстаны удирдагч Эмомали Рахмонтой баасан гарагт уулзах бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, тус улс дахь Оросын баазын үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Энэ удаагийн айлчлал Оросын төрийн тэргүүний хувьд энэ оны анхны гадаад айлчлал болж байна.