Олон мянган палестинчууд НҮБ-ын тусгай байранд хоргодож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-10 17:19:35

КАИР, 2023 оны аравдугаар сарын 10 /ТАSS/. Израилын бөмбөгдөлтийн улмаас Газын зурвасын 140 орчим мянган оршин суугч гэр орноосоо дайжиж Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын агентлагийн (UNRWA) тусгай байранд хоргодож байна.


Энэ тухай тус агентлагаас өнөөдөр гаргасан тусгай мэдэгдэлд дурджээ.


Дүрвэгсэд ба шилжин суурьшигчдад зориулан Газын зурваст байгуулсан UNRWA-ын тусгай байгууламжуудад одоогийн байдлаар 137 мянган палестинчууд байрлаж байгаа ажээ. UNRWA-ийн төлөөлөгчид Израилын бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа тул хоргодох байранд байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Газын зурвас дахь НҮБ-ын байгууламжууд 90 хувь дүүрсэн" гэж агентлагийн ажилтнууд ярилаа.


Арабын телевизийн сувгуудын мэдээлснээр, Израилын нисэх онгоцууд Газын зурвасыг бүхэлд нь бөмбөгдсөөр байна.


 

Связанные новости