Израил руу Америкийн цэргийг илгээхээр төлөвлөөгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-10 16:06:42

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 10 /Reuters/. ХАМАС зэвсэгт бүлэглэл Израил руу дайраад байгаа үед АНУ-ын Засгийн газар тус улс руу цэргээ оруулах төлөвлөгөөгүй байгаа боловч бүс нутаг дахь ашиг сонирхлоо хамгаална гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби даваа гарагт мэдэгдлээ.


Тэрбээр "Иран улс ХАМАС-т тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэнд эргэлзэхгүй байна" гэж мэдэгдсэн хэдий ч дайралтыг зохион байгуулахад тус улс шууд оролцсоныг нотлох бодит нотолгоо Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд байхгүй байна гэжээ.


Ж.Кирби мөн Израилын эрх баригчдаас аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт хүсэлт ирүүлэх төлөвтэй байгааг дурдаад, тэдгээрийг аль болох хурдан биелүүлэхийг хичээнэ гэв. Түүнчлэн Саудын Араб, Израилын харилцааг хэвийн болгох хүчин чармайлтыг “түр зогсоосон гэж хэлэхэд эрт байна” хэмээгээд, ийм дипломат ажиллагааг дэмжих ёстой гэсэн байна.

Связанные новости