Есдүгээр сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-20 08:56:54

09.00 цагт ГХЯ-нд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно.

10.00 цагт Мишээл экспо төвд хотын дарга иргэдтэй уулзана.

10.00 цагт ХНХЯ-нд Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд сонсголгүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг хийнэ.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатрын холбоо, Монгол туургатны шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" улмаас хохирсон иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Шангри-Ла" зочид буудлын "Ballroom" танхимд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзана.

14.00 цагт 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн тухай “Тэгш боломж” баримтат киноны нээлт Туушин зочид буудалд болно.

16.00 цагт "Эерэг хандлага-Эрүүл оюутан өдөрлөг"-ийг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Связанные новости