АНУ-Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. / Yonhap/. Умард
Солонгосоос учрах аюул заналын эсрэг байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн Өмнөд Солонгос, АНУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт Зүүн Тэнгист даваа гарагт эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх уг сургуулилалтад хоёр талаас нийт есөн хөлөг онгоц, хоёр эргүүлийн нисэх онгоц, тэдгээрийн дотор Өмнөд Солонгосын хоёр шумбагч хөлөг онгоц, эскадрын мина тээгч Yulgok Yi I хөлөг онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах “Shoup Aegis” системээр тоноглогдсон Америкийн эскадрын мина тээгч хөлөг онгоц, “Robert Smalls” крейсер хөлөг онгоц оролцож байна.
Умард Солонгосын цөмийн ба пуужингийн аюул улам бүр нэмэгдэж буй энэ үед явуулж буй шумбагч хөлөг онгоцны эсрэг ажиллагаа, байлдааны буудлагатай хээрийн сургууль нь холбоотнуудын нэгдмэл харилцан ажиллагааны чадварыг бэхжүүлэх зорилготой юм.
"Энэхүү сургуулилалт нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллийг үр
дүнтэйгээр таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, хамгаалалтын нэгдмэл тактикийг боловсруулах явдал юм"
гэж Өмнөд
Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийг командалж буй дэд адмирал
Ким Ин Хо хэллээ.
Солонгосын хойгийн байдлыг Умардын тал улам хурцатгаж, тав ба наймдугаар саруудад тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх гэж хоёр удаа амжилтгүй оролдсоны дараа ирэх сард дахин хөөргөх гэж байна. Мөн энэ сарын эхээр "тактикийн цөмийн
довтолгоо" явуулах чадвартай шумбагч хөлөг онгоцыг усанд тавих ёслолыг хийсэн билээ.