“Малакас” хар салхи Японы баруун эргийг чиглэн ирж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТОКИО. /NHK/. Маш хүчтэй хар салхи Японы баруун эргийг чиглэн ирж байна.
Орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Кагошима тойргийн Токуношима арлаас баруун зүгт 260 км-ийн зайд шуурч байсан “Малакас” хар салхи 20 км/цагийн хурдтайгаар зүүн хойд зүгийг чиглэжээ.
Хар салхины төв дэх даралт 945 гектопаскаль хүрч, салхины хурд 160 км/цагаас давснаар маш хүчтэй хуйлрал үүсгэдэг байна. Зарим үед салхины хурд 216 км/цагт хүрдэг ажээ.
Цаг уурчдын анхааруулснаар, даваа гарагийн оройноос эхлэн Японы баруун нутгийн Кюшү зэрэг газруудыг хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна.
Х.Сарнай
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
10 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar