СЭЛЭНГЭ: Сэлэнгэ органик брэндийн бүх төрлийн хүнсний болон нарийн ногоо, зөгийн балаар үйлчилж байна

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2023-09-11 09:43:17

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа Алтан намар-2023” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн ногоочид өөрийн гараар тарьж ургуулсан, цэвэр эко, шинэ ургацын хүнсний ногоогоороо оролцож байна.  

 

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд шинэ ургацын хүнсний ногооны “Алтан намар-2023” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа юм.

 

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн ногоочид Сэлэнгэ органик брэндийн төмс хүнсний ногоо, бүх төрлийн нарийн ногоо, зөгийн бал бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

 

Тус үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Улаанбаатар хотын Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд болж байгаа юм.

 

“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдааг хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжинд зохион байгуулж байгаа юм байна. 

Связанные новости