БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-09 11:25:46

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын ард түмэн, удирдагчид есдүгээр сарын 9-ний өдөр Бүгд найрамдах улс байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэж байгаа тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлжээ. 


Улс байгуулагдсаны ойд зориулсан ёслолын арга хэмжээ нь "түүхэнд бичигдэн үлдэх" бөгөөд "Намын тодорхойлсон замаар нэгдэж, хурдацтай урагшилж буй Солонгосын чучэгийн онолын мөн чанарыг дэлхий дахинд харуулах болно гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна. 


“KCNA” агентлагийн мэдээлж байгаагаар, баярт оролцогчид нийслэлд хэдийнээ ирсэн бөгөөд уригдсан хүмүүсийн дунд "бүх шатны төрийн байгууллагын депутатууд, хөдөлмөрийн шинийг санаачлагч, үлгэр жишээ цэргийн албан хаагчид" байгаа ажээ. Түүнчлэн урлагийн бүтээл, гэрэл зураг, ном, шуудангийн маркийн үзэсгэлэн, сургуулийн сурагчдын концерт, залуучуудын суртал ухуулгын бригадын тоглолт зэрэг ойд зориулсан янз бүрийн арга хэмжээг долоо хоногийн турш зохион байгуулжээ. БНАСАУ-ын иргэд тус улсыг үндэслэгч Ким Ил Сен, түүний залгамжлагч Ким Жөн Ир болон бусад хувьсгалт зүтгэлтнүүдийн гавъяаг дурсаж, музей үзэж сонирхсон байна.


Мөн есдүгээр сарын 6-нд "шударга бус дайснуудыг айдаст автуулж", ард түмний дунд баяр баясгаланг төрүүлэх ёстой", цөмийн зэвсэг бүхий шинэ шумбагч онгоцыг усанд тавих ёслол болж, БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жөн Уны хэлсэнчлэн Пондэ үйлдвэрийн ажилчдын эх орондоо барьсан бэлгийг гардууллаа гэж KCNA мэдээлжээ. 


Өчигдөр буюу баасан гарагт Пёньян хотын Ким Ил Сений талбайд дээрх ойд зориулсан парад болж, удирдагч Ким Жөн Ун, түүний охин Ким Жу Э, Орос, Хятадын дипломат төлөөлөгчид оролцсон байна. 


Связанные новости