Anadolu: Пап Францис Монголд дөрвөн өдрийн албан ёсны айлчлал хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-02 11:08:34

АНКАРА. /Anadolu/. Пап Францис Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дөрвөн өдрийн айлчлал хийхээр баасан гарагт хүрэлцэн ирлээ. 


Францис төлөөлөгчдийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үүрээр хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг албан ёсны ёслолоор угтан авав.


1500 орчим католик шашинтай Монголд хийх Папын уулзалтууд бямба гаргаас эхлэх бөгөөд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, дипломат төлөөлөгчдөд хандан үг хэлнэ.


Даваа гарагт дуусах Папын айлчлалыг сурвалжлахаар гадаадын 150 орчим сэтгүүлч Монголын нийслэлд ирээд байна.


Эх сурвалж: Pope Francis arrives in Mongolia on 4-day official visit - Anadolu

Связанные новости