Гватемалын Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Аревало ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХАВАНА. /ТАСС/. Зүүн төвийн үзэлтнүүдийн Semilla хөдөлгөөнөөс
нэр дэвшигч Бернардо Аревало Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг тус
улсын Сонгуулийн
Дээд шүүх даваа гарагт баталгаажуулан мэдэгдлээ.
Тус шүүхийн “X” нийгмийн
сүлжээн дэх цахим хуудсанд мэдээлснээр, нэр дэвшигч Б.Аревало энэ сарын 20-ны өдөр
болсон санал хураалтаар нийт хүчинтэй саналуудын 60 хувийг авснаар ялалт
байгуулжээ.
Prensa Latina агентлаг мэдээлснийг үзвэл, Аревалогийн
өрсөлдөгч, “Итгэл найдварын үндэсний холбоо” намаас нэр дэвшигч Сандра Торрес
хэлэхдээ, сонгуулийн олон хэсэгт саналын хуудсуудыг тоолох явцад зөрчил гарсныг
дурдаад Сонгуулийн Дээд шүүхэд гомдол гаргажээ.
Энэ сарын 20-ны өдөр болсон
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын дүнгээр Б.Аревало 2
сая 380 мянган хүний санал авсан бол өрсөлдөгч С.Торрес 1 сая 460 мянган санал
авчээ.
Гватемалын Ерөнхийлөгч 4 жилийн
хугацаатайгаар нэг удаа сонгогддог бөгөөд сонгууль болсны дараа жилийн 1 дүгээр
сарын 14-нд албан тушаалдаа ордог байна.