Есдүгээр сарын 16-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА08.30 цагт Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.
10.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно.
11.00 цагт “Азоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр”-ийн талаар БОАЖЯ-ны Хаан танхимд болно.
11.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хилчин” цогцолборын нээлт болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Ч.Дэлгэрмаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт МҮЭХ-нд тус холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч хууль эрхзүйн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
12.00 цагт МҮХАҮТ, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллах санамж бичигт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхимд гарын үсэг зурна.
13.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартаар батламжлах ёслол Улаанбаатар зочид буудалд болно.
13.00 цагт Монголын анхны цахим номын сангийн нээлт УИД-ийн 5 давхарт “I CINEMA”-д болно.