Зүүний хүчнээс нэр дэвшигч эмэгтэй Эквадорын сонгуульд тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Ням гарагт болсон Эквадорын
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, саналын хуудасны 51,2 хувийг тоолсны
дараах байдлаар “Иргэний хувьсгал” зүүний хөдөлгөөнөөс нэр дэвшигч Луиза Гонсалес
33,28 хувийн саналаар тэргүүлж байна.
Түүний араас 24,18 хувийн саналаар бизнес эрхлэгч, парламентын гишүүн байсан Даниэль Нобоа удаалж байна. Гуравдугаарт, 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан “Stroye” намаас нэр дэвшигч Ф. Вильявисенсио-гийн оронд сонгуульд оролцож буй Кристиан Сурита 16,2 хувийн санал авчээ. Дэлхийн халуун цэгүүдэд байлдаж явсан Ян Топич 14,61 хувийн саналаар дөрөвдүгээрт бичигджээ.
Сонгуулийн эхний шатанд шууд ялахын тулд нэр дэвшигч нь
40-өөс дээш санал авах, ингэхдээ хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 10-аас доошгүй
хувийн санал илүү авсан байх шаардлагатай. Ингээгүй тохиолдолд хоёрдахь шатны
санал хураалт болох ёстой.
Санал хураалтын дээрх дүнг харвал, хоёрдахь шатны сонгууль
болох нь үндсэндээ
тодорхой байна. Хоёр дахь шатны санал хураалтыг 10 дугаар сарын 15-нд явуулахаар товложээ.