Солонгосын бизнесийн магнатуудад Чөлөөлөгдсөн өдрийн өршөөл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-15 15:09:40

СӨҮЛ./Yonhap/. Үндэсний баяр болох эзлэн түрэмгийллээс Чөлөөлөгдсөн өдрийг тохиолдуулан БНСУ-ын засгийн газар даваа гарагт бизнесийн магнатуудад ерөнхийлөгчийн тусгай өршөөл үзүүлсний дотор нефть-химийн "Кумхо" группын хүндэт захирал Пак Чан-ку багтжээ.


Японы колоничлолын ноёрхол төгсгөл болсон өдрийн ой тохиож буй мягмар гаргаас эхлэн нийт 2 176 хүнд тусгай өршөөл үзүүлжээ.


Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнгөрсөн оны тавдугаар сард албан тушаалдаа орсноос хойш гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн өршөөл үзүүлж байгаа нь энэ юм.


Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дунд алдартай олон бизнес эрхлэгчид байгаагийн дотор Booyoung Group”-ийг  үүсгэн байгуулагч Ли Жун-кьюн болон Пак, “Chong Kun Dang” -ийн дарга Ри Жанан нар багтжээ. Ли, Пак хоёрт хариуцлага алдсан гэх үндэслэлээр хорих болон тэнсэн харгалзах ял оноосон бол Ри жолоочоо дарамталсан хэргээр шоронд хоригдож байв.  


Мөн  Лотте группыг үүсгэн байгуулагч Шин Кюк-хогийн охин, Лоттегийн тэтгэлгийн сангийн тэргүүн асан Шин Янг-жа, “Taekwang группын дарга асан Ли Хо Жин, Dong-A Socio Holdings-ийн ТУЗ-ийн дарга асан Кан Жон Сок нар өршөөлд хамрагджээ. 


Лотте-той холбоотой томоохон авлигын дуулианы улмаас 2019 онд Шин тэнсэн авсан бол Taekwang-ын дарга асан Ли хөрөнгө шамшигдуулсан,  татвараас зайлсхийсэн хэргээр гурван жилийн хорих ял эдэлж байжээ. Корпорацийн хөрөнгийг шамшигдуулсан, эмнэлгүүдэд нөхөн төлбөр олгосон хэргээр Кан шоронд 2 жил хагас хоригдсон байна.



"Энэхүү тусгай өршөөл нь эдийн засгийн хямралыг даван туулж, нийгэм, улс төрийн зөрчилдөөнийг эцэслэж, үндэсний эв нэгдлийг тогтоож,  эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно хэмээн найдаж байна" гэж Хууль зүйн сайд Хан Дон Хун хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.


Даваа гаргийн өршөөлд хамрагдсан бусад хүмүүсийн дотор цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн, цар тахлын үед санхүүгийн асуудлаас болж шийтгүүлсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид, өндөр настнууд, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс багтаж байна” гэж албаны хүмүүс хэллээ.



Связанные новости