Эквадорт дахин нэг улстөрчийн амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-15 13:34:53

БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. Үл мэдэгдэх этгээдүүд Эквадорын сөрөг хүчний “Иргэний хувьсгал” хөдөлгөөний гишүүн Педро Брионес-ийг гэрийнх нь ойролцоо буудан хөнөөжээ. Энэ тухай тус хөдөлгөөнөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Луиса Гонсалес мэдээлсэн байна.


“Эквадор орон түүхэндээ хамгийн цуст үеийг туулж байна. Энэ бол аливааг чимээгүй өнгөрүүлдэг чадваргүй засгийн газар, мафид идэгдсэн төрийн буруу. Хүчирхийлэлд өртөн амиа алдсан эрхэм нөхөр Педро Брионес-ийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.  


Expreso сонинд мэдээлснээр, Брионес-ээс мөнгө нэхэж дарамталдаг байсан дээрэмчдийн бүлгийн гишүүд түүний амийг хороосон бололтой. Мөн өөр шалтгаанаар түүнд заналхийлж байсан эсэхийг цагдаа нар шалгаж байна.


“Иргэний хувьсгал” хөдөлгөөнийг ерөнхийилөгч асан Рафаэль Корреа үүсгэн байгуулсан бөгөөд тус байгууллагын Эсмеральдас муж дахь салбарыг П.Брионес удирддаг байжээ. Түүний амийг хөнөөсөн хэрэг Construye хөдөлгөөнөөс ерөнхийлөгчид нэр дэвшигч Ф.Вильявисеньо-г буудан хөнөөснөөс хойш долоо хоногийн дараа гарлаа. 

Связанные новости