Нижерийн цэргийнхэн хөрш таван улсын хилийг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-02 15:26:27

НИАМЕЙ. /AFP/. Нижерт төрийн эргэлт хийсэн цэргийн хунт хөрш таван улсын хуурай газрын болон агаарын хилийг нээлээ гэж  мягмар гарагт тус улсын үндэсний телевизээр мэдэгджээ.


Францын иргэдийг нүүлгэн шилжүүлэх анхны нислэг хөөрснөөс хэдэн цагийн дараа "Өнөөдрөөс эхлэн Алжир, Буркина Фасо, Ливи, Мали, Чад улсын хуурай газрын болон агаарын хил нээгдлээ" гэж уг мэдэгдэлд дурджээ.


Долоодугаар сарын 26-нд үндэсний телевизээр Мохамед Базумыг Нижерийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулж, тус улсын хилийг хааж, хөл хорио тогтоож, Үндсэн хуулийг түдгэлзүүлж, улс төрийн намуудын үйл ажиллагааг хориглосон тухай цэргийнхэн зарласан юм.

Связанные новости