АНУ Тайваньд 345 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-29 09:35:04

ВАШИНГТОН. /ABC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тайванийн батлан хамгаалах салбарт 345 сая ам.долларын тусламж үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээлжээ.


“АНУ-ын Үндсэн хууль, хуулиар надад олгосон Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд би Төрийн нарийн бичгийн даргад Тайваньд тусламж үзүүлэх зорилгоор Пентагоны батлан ​​хамгаалахын бүтээгдэхүүн, үйлчилгээнд, мөн цэргүүдийг сургах, бэлтгэхэд зориулж  345 сая ам.доллар хуваарилахыг үүрэг болгож байна” гэж Ж.Байдены мэдэгдэлд дурдсан байна. 


"АВС" телевизээр эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, цэргийн тусламжийг АНУ-ын Батлан хамгаалах яамны нөөцөөс гаргах бөгөөд багцад зөөврийн зенитийн пуужингийн цогцолбор, галт зэвсэг, пуужин, тагнуул, ажиглалтын тоног төхөөрөмж багтах аж.

Связанные новости