Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:
-Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад хөрөнгө гаргах тухай,
-“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
-Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар,
-“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар,
-Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
-Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн танилцаж байна.