Бөөний худалдааны борлуулалт 10.8 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлсын хэмжээнд нийт 67.4 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Үүний 26 мянга буюу 38 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт эхний хагас жилийн байдлаар 5297.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.3 тэрбум төгрөг буюу 1.8 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеэс бөөний худалдааны борлуулалт 284.8 тэрбум төгрөг буюу 10.8 хувиар өсч, жижиглэн худалдааных 193.5 тэрбум төгрөг буюу 7.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Б.Заяа