ОХУ: Хар тэнгисээр Украины боомтууд руу явж буй бүх хөлөг онгоцыг цэргийн ачаа тээвэрлэгч гэж үзнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Anadolu/. ОХУ Хар тэнгисээр Украины боомтуудыг чиглэн явж буй бүх хөлөг онгоцыг цэргийн ачаа тээвэрлэгч гэж үзнэ гэдгээ мэдэгджээ.
“Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга хэрэгжихээ больсон болон далайн хүмүүнлэгийн коридорыг багасгаж байгаатай холбогдуулан Москвагийн цагаар 2023 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хар тэнгисээр Украины боомтууд руу явж буй бүх хөлөг онгоцыг цэргийн зориулалттай ачаа тээвэрлэгч байж болзошгүй гэж үзнэ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яам уг мэдэгдэлдээ ийм хөлөг онгоцуудад далбааг нь мандуулсан улс орнуудыг Киевийн талд Украины мөргөлдөөнд оролцогч гэж үзнэ гэдийг анхааруулжээ.
Түүнчлэн Хар тэнгисийн олон улсын бүсийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгийн хэд хэдэн хэсгийг хөлөг онгоцоор явахад түр аюултай бүсээр зарласныг дурдсан байна.