С.Лавров Тайланд улсад айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПУКЕТ. /ТАSS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Тайланд улсын Пукет хотод баасан гарагт хүрэлцэн ирсэн
тухай “ТАСС” агентлагийн
сурвалжлагч мэдээлжээ.
Тэрбээр бямба гарагт Тайландын Гадаад хэргийн сайд Дон Праматвинайтай уулзахаар төлөвлөсөн байна. С.Лавров мөн "Royal Phuket Marina" цогцолборт болох Оросын Ерөнхий консулын газрын албан ёсны нээлтийн ёслолд оролцоно.
Оросын дипломат албаны тэргүүн Индонезын нийслэл Жакартад долоодугаар сарын 12-14-нд айлчилж, АСЕАН-ы сайд нарын арга хэмжээнд оролцох үеэрээ хоёр талын хэд хэдэн уулзалт хийжээ. С.Лавров мөн Орос-Индонез-Хятадын гурван талын хэлэлцээ хийсэн байна.