“Долоогийн бүлэг” Украинд цаашид дэмжлэг үзүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВИЛЬНЮС. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын удирдагчид Украинд цаашид дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлын баталгаа олгох тухай хамтарсан тунхаглалыг баталлаа гэж энэ жил тус бүлгийг даргалж буй Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Вильнюс хотноо лхагва гарагт хийсэн уулзалтын мэдэгджээ.
Уг баримт бичигт "G7"-гийн орнууд Украинд шаардлагатай үед үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, мөн Киевийг их бууны систем, байлдааны нисэх онгоц, түүнчлэн алсын тусгалын сум, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг орчин үеийн зэвсгээр хангах үүрэг хүлээсэн байна.
Үүнээс гадна, Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдыг сургах юм. Харин Украины засаг захиргаа авлигын эсрэг шинэчлэл хийх, мөн төрийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах үүрэг хүлээжээ.
Тунхаглалд мөн Дани, Норвеги улсууд нэгдэж байгааг тус хоёр улсын Ерөнхий сайд нар мэдэгдсэн байна.