Карлос Алкараз Уимблдоны шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-11 12:06:42

ЛОНДОН. /ВВС/. Испанийн теннисчин Карлос Алькараз энэ улирлын гурав дахь Их дуулга болох Уимблдоны дөрөвдүгээр тойргийн тоглолтод Италийн Маттео Берреттинийг хожлоо.


Тоглолт 3:6, 6:3, 6:3, 6:3 онооны харьцаатай өндөрлөжээ. Шөвгийн наймд К.Алькараз Данийн теннисчин Холгер Рунетэй учраа таарна. Данийн теннисчин Болгарын Григор Димитроваг хожсон байна. 


Өдгөө 20 настай К.Алькараз Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) тэмцээнд 11 удаа түрүүлжээ.


Уимблдоны Их дуулга Лондоны зүлгэн талбайд болдгоороо онцлогтой. Уг тэмцээн долоодугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд 56.3 сая ам.долларын шагналын сантай аж.

Связанные новости