Уимблдоны хошой аварга хоёрдугаар тойрогт шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-07-06 11:38:33

ЛОНДОН. /BBC/. Чехийн теннисчин Петра Квитова мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Их дуулгын нэг Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтод Италийн Ясмин Паолиниг хожлоо.


Тоглолт 6:4, 6:7 (5:7), 6:1 онооны харьцаатай өдгөө 33 настай Чехийн теннисчний ялалтаар өндөрлөсөн байна. Теннисчид 2 цаг 7 минутыг талбай дээр өнгөрүүлжээ.


Уимблдонд хоёр удаа (2011, 2014) түрүүлсэн Квитова хоёрдугаар тойрогт Беларусийн теннисчин Александра Соснович, Испанийн Нуриа Паррисас-Диаз нарын хожсонтой нь учраа таарна.


Связанные новости