Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.5 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭнэ оны эхний найман сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 11.3 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 56.2 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Ингэснээр өмнөх оны мөн үеэс 1290.2 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар өссөн байна.
Мөн 2016 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын экспорт, импорт буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 631.5 сая ам.доллар буюу 10.9 хувиар буурч, 5.16 тэрбум ам.доллар болсон бол экспорт 258.3 сая ам.доллар буюу 7.9 хувиар буурч, 2.99 тэрбум ам.доллар болжээ. Харин импорт 373.3 сая ам. доллар буюу 14.7 хувиар буурсан байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 425.2 сая ам.доллараар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 24.4 сая ам.доллараар буурсан нь экспортод голлон нөлөөлжээ. Гэвч гадаад худалдааны ашиг жилийн өмнөхөөс 16.3 хувиар өсч, 819.9 сая ам.долларт хүрсэн байна.
Б.Заяа