Литва, Украины төрийн тэргүүн нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-28 15:51:17

КИЕВ. /DW/. Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй Киев хотноо лхагва гарагт уулзана гэж Г.Науседагийн ажлын албанаас мэдээлэв.


Талууд ирэх долоодугаар сард Вильнюс хотноо болох "НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд", мөн Украин Европын Холбоонд элсэх тухай хэлэлцээний талаар хэлэлцэнэ гэж ажлын албаны мэдэгдэлд дурджээ.


Литва улсын төрийн тэргүүн Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссель хотноо хүрэлцэн очихоосоо нэг хоногийн өмнө Киевт айлчлах гэж буй нь энэ юм.


Литва улсын нийслэлд болох дээд хэмжээний уулзалт нь НАТО-д гишүүнээр элсэхэд ойртуулна хэмээн найдаж, Украин сүүлийн долоо хоногуудад цэргийн тус эвсэлд элсэх хүсэлтээ идэвхтэй илэрхийлэх болжээ.


Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дээд хэмжээний уулзалт Киевт гишүүнээр элсэх албан ёсны урилгыг хүргүүлснээр өндөрлөж магадгүй гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. 

Связанные новости