Есдүгээр сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-13 09:09:59

09.00 цагт Blue Sky зочид буудалд “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах хурал болно.

10.00 цагт УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа, О.Баасанхүү нар ХУД-ийн 63 дугаар дунд сургууль, БГД-ийн 70 дугаар дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуульд ажиллана.

11.00 цагт Төмөр замын удирдах газарт Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх гурван талт уулзалт, зөвлөгөөн болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д БЗД-ийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид БЗД-ийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Мэдээллийн цаг” уулзалт болно.

16.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын салбарын төлөөлөлтэй уулзана. 

Связанные новости