ОХУ Беларусьт цөмийн зэвсгийнхээ эхний багцыг байрлуулсныг мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
САНКТ-ПЕТЕРБУРГ. /BBC/. ОХУ
Беларусьт тактикийн цөмийн зэвсгийнхээ эхний багцыг хэдийнээ байрлуулсан гэж ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт мэдэгджээ.
Тэрбээр Санкт-Петербургийн
олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, тэдгээр зэвсгийг
улс орон болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд аюул занал учирсан
тохиолдолд л хэрэглэнэ гэсэн байна.
Харин АНУ-ын
Засгийн газрын зүгээс мэдэгдэхдээ, Кремль Украин руу довтлохдоо цөмийн зэвсэг
хэрэглэхээр төлөвлөж байна гэж үзэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна гэжээ.
“Орос
цөмийн зэсвэг хэрэглэхээр бэлтгэж байгаа гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй
байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен В.Путиний
мэдэгдлийн дараа хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
В.Путиний мэдэгдсэнээр,
тактикийн цөмийн цэнэгт хошуунуудыг шилжүүлэх ажил зуны эцэс гэхэд дуусах юм
байна.