Хүүхдийн 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-13 14:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн зуслангийн талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Нийслэлийн удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө. 


Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр  300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.



Связанные новости