Есдүгээр сарын 08-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ШУА-ийн Түүх, археологийн Хүрээлэн, Япон Улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази Судлалын Төв, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургуулийн Аялал жуулчлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан, умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн хамтран “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
09.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газарт Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.
09.00 цагт "Корпорейт Конвеншн" төвд "Дисковер Монголиа-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт эхэлнэ.
09.00 цагт "Sky Plaza" бизнес төвд "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" сэдэвт семинар болно.
11.00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг таван хуулийг буцаан татсантай холбогдуулж хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.
11.00 цагт Соёл урлагийн их сургуульд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт МҮЭХ-д Тэтгэвэрт гарахад олгодог 24-36 сарын тэтгэмжийг бууруулахыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
11.30 цагт Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд АН-ын Шинэчлэлийн ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
15.00 цагт "Мишээл экспо" төвд “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнгийн нээлт болно.