Монгол Улс Индонези руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоно
МОНГОЛЫН МЭДЭЭХөдөө аж ахуйн яам, Индонези Улсын Хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллахаар болсон байна.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Индонези Улсаас цай, кофе, какао зэрэг бүтээгдэхүүнийг харилцан экспортлох, импортлох нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Ингэхдээ хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2016 онд Монгол Улсад Хөдөө аж ахуйн хамтарсан бизнес форумыг зохион байгуулах юм байна. Мөн Индонези улсаас Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, албан хаагчдад зориулан мал эмнэлэг, хорио цээр, хүнсний аюулгүй байдал, хүнсний боловсруулалт, "Халалстандарт" болон бусад сонирхсон сэдвээр богино, дунд хугацааны сургалтуудыг зохион байгуулах аж.
Б.Заяа
Комментарии