Р.Десантис ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зургаадугаар сард зарлаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-28 10:21:12

ВАШИНГТОН. /АBC/. АНУ-ын Флорида муж улсын захирагч Рон Десантис ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөхөө зарлахын өмнөх томоохон алхмыг ирэх сарын дунд үе гэхэд хийж магадгүй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.


Тодруулбал, Р.Десантис тавдугаар сарын дунд үе гэхэд судалгааны хороо байгуулж, улмаар зургаадугаар сарын дундуур албан ёсны мэдэгдлээ хийхээр төлөвлөж байна хэмээн эх сурвалжууд ярьсан байна. Энэ талаар “NBC” телевиз Бүгд найрамдах намын эх сурвалжуудыг эш татан хамгийн анх мэдээлжээ.


Харин Р.Десантисын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тодруулга авах хүсэлтэд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Флорида муж улсын захирагчийг нам доторх сунгаанд Ерөнхийлөгч асан Дональд Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Связанные новости