Сербийн Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай утсаар ярив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай энэ сарын 11-нд утсаар ярив.
Талууд хоёр орны харилцаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх боломжийн талаар санал солилцсон юм.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
12 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
15 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день