Есдүгээр сарын 06-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт "Туушин" зочид буудалд Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, асуудал: Технологи, иновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр" сэдэвт Монгол, ОХУ, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагуудын уулзалт болно.
10.00 цагт Төрийн ордонд Улсын Онцгой комисс хуралдана.
10.00 цагт ШУТИС-ийн 10 байранд Японы Shima Seiki фирм Ази дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвийн нээлт болно.
10.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Монгол-Германы чуулганы XIV бага хурал болно.
11.00 цагт БОАЖЯ-нд Орхон голын бохирдлыг бууруулах талаар авч буй арга хэмжээ болон Ганга нуурын ширгэлтийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Улсын филармонийн байранд ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков манай улсад анх удаагаа “Соло концертын үдэш” сэдэвт сонгодог хийлийн тоглолтоо зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
13.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "ОППЭН" Японы арьс арчилгаа, гоо сайхны брэндийн албан ёсны дэлгүүр, салон нээгдсэнтэй холбогдуулан тус компанийн удирдлагууд мэдээлэл хийнэ.
16.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно.