Унгарын яруу найрагчийн шүлгүүд монголчуудын хүртээл болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа Унгарын Элчин сайдын яамнаас эрхлэн хэвлүүлсэн "Эрх чөлөөний дууч Пэтөфи Шандор" номын нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд өнөөдөр боллоо.
Уг номыг Монголын Зохиолчдын Эвлэл, Г.Сэр-Од, ОХУ-ын
М.Ю.Лермонтовын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Энхтөрийн орчуулжээ.
Монгол-Унгар
улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааны хүрээнд Монгол Улсын Үндэсний
номын сангийн Уншлагын их танхимд 2022 оны 10 дугаар сард Дэлхийн эрх чөлөөний
хөдөлгөөнийг дэмжигч, Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200
жилийн ойд зориулсан хүндэтгэлийн самбарыг нээсэн юм.
"Эрх
чөлөөний дууч Пэтөфи Шандор" номын нээлтийг Пэтөфи Шандорын хүндэтгэлийн
самбарын өмнө хийж, Элчин сайд, доктор Обрушанский Борбала Анна, Үндэсний номын
сангийн захирал Б.Ичинхорлоо, яруу найрагч, орчуулагч Б.Энхтөр, МУСГЗ, зохиолч,
сэтгүүлч, орчуулагч Го.Аким нар үг хэлж, Элчин сайдын хүү Таллош Эндрэ Шандорын
шүлгээс уншив.
"Эрх
чөлөөний дууч Пэтөфи Шандор" номын нээлтэд Монгол-Унгар хоёр улсын ард
түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй
Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Налайх дүүргийн удирдлагууд, МУБИС, ШУТИС,
Отгонтэнгэр ИС, Монгол цэргийн музейн төлөөлөл оролцлоо.