“Бид зугаалагч биш аялагч" дугуй сонирхогчдын аялал болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт дугуй сонирхогчдын тоо жил ирэх тусам олширч байна. Үүнийг илтгэх дугуй сонирхогчдын чөлөөт аялал есдүгээр сарын 4-нд Сайншанд хотын өмнө зүгт байх жуулчны баазын орчимд боллоо.
“Дугуй сонирхогчдын бүлэг”-ээс санаачилсан “Бид зугаалагч биш аялагч" дугуй сонирхогчдын аялалд 12-60 насны нийт 40 гаруй дугуйчин оролцож 35 км зам туулсан бөгөөд тэдний 12 нь эмэгтэй аялагч байлаа.
Дугуйчид багуудад хуваагдан буухиа тэмцээн, бартаат замын уралдаан, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж ялагчдыг шагнаж урамшуулсан байна.
Х.Эрдэнэбулган
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня