Финланд улс ирэх онд 10 мянга орчим дүрвэгчдийг хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-09-01 16:08:31

ХЕЛЬСИНК./TASS/. Ирэх онд манай улс орогнол хүссэн 10 мянга орчим гадаадын иргэдийг хүлээн авна гэж Финландын Цагаачлалын албаны дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Департаментын дарга Эско Репо мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “өнгөрсөн 2015 онд Финландад ирсэн орогнол хүсэгчдийн хувьд, тэднийг тус улсад үлдээх эсэх талаарх шийдвэрийг энэ оны эцэс гэхэд гаргана” гэлээ.

Одоогийн байдлаар, өмнө нь ирээд орогнол хүссэн хүмүүсийн 25 мянган өргөдлийг эрх баригчид хүлээн авснаас гадна дүрвэгчдийг хүлээн авах төвүүдэд 14 мянган хүн нэмж ирэн байрлаад байгаа аж.  

Дээрх 25 мянган өргөдлийн 6100-д нь зөвшөөрсөн хариу өгсөн бол 9 мянгад нь татгалзсан хариу өгчээ. Үлдсэн 10 мянгыг нь янз бүрийн шалтгаанаар авч хэлэлцээгүй аж.

2015 онд тус улсад 32 500 дүрвэгч ирснээс 20 мянга нь Иракийн иргэд байжээ. Харин 2014 онд орогнол хүссэн 4000 орчим хүн Финландад ирсэн байна.

Д.Нямтулга

Связанные новости